Арилжааны банкууд өнөөдрөөс ажиллаж зөвхөн тэтгэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-23 08:42:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж байна. Ингэхдээ зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчлэхээ мэдэгдэж байна. Тодруулбал, зайнаас үйлчлүүлэх боломжгүй иргэдэд зөвхөн тэтгэвэр, тэтгэмж олгоно. 

Ингэхдээ карт болон онлайн цахимаар үйлчилгээ авах боломжтой иргэдэд үйлчлэхгүй гэдгээ давхар мэдэгдэж байна. Энэ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын үед иргэдийг бөөгнүүлэхгүй үүднээс ийнхүү зөвхөн цөөн тооны иргэдэд үйлчлэх аж. 

Тиймээс иргэдийг банкаар үйлчлүүлэхийн өмнө тухайн банкны салбарт урьдчилан мэдэгдэж, цагийг тодруулах шаардлагатай байгааг Нийслэлийн онцгой комиссоос мөн мэдэгдэж байна. Ингэснээр бөөгнөрөл үүсэх, дугаарлах байдал үүсэхгүй. Иргэдийг ээлжлэн үйлчүүлэхийг анхааруулж байна. Өнөөдрөөс ХААН, Төрийн банк, ХАС болон "Капитрон" банкны зарим салбар ажиллах юм. Цагийг тодруулбал:

  • ХААН банк 09.00-16.00 цаг
  • ХАС банк 09.00-17.00 цаг
  • Төрийн банк 08.00-18.00 цаг хүртэл тус тус ажиллахаа мэдэгдлээ. 




Холбоотой мэдээ