Бээжинд анхны цас орж, хотын нисэх буудал 100 гаруй нислэгээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-21 13:28:00

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын нийслэл Бээжин хотод өнөөдөр энэ оны анхны цас орсны улмаас нийслэл хотын Шоуду нисэх онгоцны буудал 118 нислэгээ цуцалжээ.


Бямба гарагт Шоуду нисэх буудал 1085 нислэг үйлдэхээр төлөвлөж байжээ. Орон нутгийн цагаар 11:00 цагийн байдлаар 290 нислэг үйлдэж, 118-ыг нь хойшлуулсан байна.


Түүнчлэн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж байгаа бөгөөд цас цэвэрлэгээний 81 нэгж техник хэрэгслийг нислэгийн зурвасыг цэвэрлэхээр гаргасан гэж мэдээлэв.


Бээжингийн цаг уурын албаны мэдээлснээр, энэ жилийн анхны цас урьдчилан таамаглаж байснаас 7-8 хоногийн өмнө орсон байна.


Холбоотой мэдээ