Дэлхийн философийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-19 12:51:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО–гийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил өнөөдөр буюу энэ сарын 19-ний өдөр тохиож буй бөгөөд философичид энэ өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна.


Философи нь хүүхэд залууст шүүн шинжилсэн үзэл бодол, ухаалаг, бүтээлч чадварыг төлөвшүүлдэг бөгөөд хүлээцтэй байдал, энх тайвныг хөхиүлэн дэмждэг салбар юм.


Монгол Улсын Үндэсний номын сангийн цахим хуудасны Онлайн үзэсгэлэнгээс болон дараах холбоосоор орж философийн нийт 217 номын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

http://122.201.23.45/cgi-bin/koha/opac-shelves.pl?viewshelf=855&sortfield=  




Холбоотой мэдээ