Архивын лавлагааг цахимаар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-18 16:40:23

Төв /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Төв аймгийн Төрийн архив тасаг иргэдээс лавлагааны захиалгыг цахимаар авч эхэллээ. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 16-наас 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цахимаар үйлчилгээ үзүүлэх аж. Харин лавлагааны хариуг тухайн иргэнд утсаар холбогдож мэдээлэх юм.

Иймд Архивын лавлагаа мэдээлэл авахыг хүссэн байгууллага, иргэд Төв аймгийн төрийн архив цахим хаяг болон 99302160 дугаарын утсаар холбогдож захиалга өгөх боломжтой. Мөн сумдын иргэд Засаг даргын Тамгын газрын операторуудад хандан e-mongolia цахим системээр дамжуулан захиалга өгөхийг аймгийн Төрийн архиваас мэдээллээ. 

Холбоотой мэдээ