Антарктид тив бохирдсоныг Австралийн эрдэмтэд тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-26 18:17:54

КАНБЕРРА. /Prensa Latina/. Антарктидэд байрладаг судалгааны баазуудын хог хаягдал нь далайг бохирдуулж ургамал, амьтны аймагт нөлөөлж байгааг Австралийн шинжээчид тогтоожээ.

“ABC” агентлагийн  мэдээллээр, Антрактид дахь баазуудын 37 хувь нь ашигласан бохир усаа замбараагүй асгадаг байна. Австралийн Засгийн газар Дейвис баазад цэвэрлэх байгууламжийг зөөн байрлуулж, бохир усыг цэвэршүүлэн цэвэр ус гарган авах боломжийг судалж байгаа гэж тус улсын Антарктидын судалгааны багийн гишүүн Жонни Старк ярилаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “манай байгууллагаас Антарктидын Гэрээний шаардлагуудыг үнэлж дүгнэх үүднээс явуулсан судалгаагаар бол, тухайн шаардлагууд нь далайгаас цутгаж буй бохир усны байгаль орчинд үзүүлэх нөлөөг хязгаарлах тал дээр үр дүнгээ өгөхгүй байж магадгүй" гэжээ.

Бохир ус далайн цутгалангаас 1.5 км-ийн урт зайд тархаад байгаа аж. Далайгаас загалмай болон элэг нь гэмтсэн загаснууд олдож байгаа бол зарим далайн хав, оцон шувуунд антибиотикт тэсвэртэй шинж тэмдэг илрээд байна.

Виктория их сургуулийн Тогтвортой байдал, инновацийн хүрээлэнгийн захирал Стефен Грэй-гийн ярьснаар, Антрактидад усыг халааж, давсгүй болгох, цэвэршүүлэхэд асар их эрчим хүч зарцуулдаг ажээ.   

Х.Сарнай

Холбоотой мэдээ