Аймгийн Онцгой комиссын даргаар ахлуулсан Ажлын баг Замын-Үүдийн хилийн боомтод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-17 17:36:36

Дорноговь /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргалаар ахлуулсан Ажлын баг өнөөдөр Замын-Үүдийн хилийн боомтод ажиллаж байна.

Ажлын багийнхан хилийн боомтын орчимд цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцаж холбогдох заавар зөвлөмжийг өгч  буй.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комисс аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг сахиулан ажиллаж байгаа бөгөөд орон нутагт Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, МХГ болон бусад холбогдох албаны 300 гаруй алба хаагч цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол илрээгүй бөгөөд нийт 87 хүнийг тусгаарлаж биеийн байдалд нь хяналт тавьж байна.

Холбоотой мэдээ