Аймгийн Засаг даргаар О.Амгаланбаатарыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-13 22:21:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020 оны Аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар иргэдийн олонхын саналыг авч аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 04-ны өдөр болж, АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн О.Амгаланбаатарын нэрийг 41 төлөөлөгчийн 95.12 хувийн саналаар аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг даргаар О.Амгаланбаатарыг томиллоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хариуцлагатай цаг үед үүрэгт ажлаа хүлээж авсан тэрээр аймгийн Засаг даргын зөвлөл, Онцгой комиссыг шуурхай хуралдуулан нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ. 

Холбоотой мэдээ