Ханиад болон коронавирусний шинж тэмдгүүдийн ялгааг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-12 15:38:52

МОСКВА. /Kommersant/. Ханиад томуу болон “COVID-19”-н шинж тэмдгүүд ижил төстэй хэдий ч коронавирусээр халдварлах үед өвчтөн амтлах болон үнэрлэх мэдрэмжээ алдаж болзошгүй байдаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.


COVID-19” болон ханиад томууны үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх, ядрах, халуурах шинж тэмдгүүд илэрдгээрээ адилхан. Гэсэн ч коронавирусээр халдварлах үед амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах шинж тэмдгүүд үүсэж болзошгүй байдаг" хэмээн мэдэгдэлд цохон дурджээ.


Коронавирус хүнд хэлбэрээр илрэх үед амьсгал давхцах, хоолны дуршилгүй болох, цээж байнгын өвдөх, давчдах, 38-аас дээш хэмээр халуурах, ухаан самуурах шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Холбоотой мэдээ