Зуунмод суманд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-11 13:56:55

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн Зуунмод сумын өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бөөний төвүүд болон дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгч болон иргэдтэй уулзлаа. 

Худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бид нэмээгүй, иргэд хүнсний хомсдол үүсэж байгаа мэт хандлага гаргаж, зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа тухай хэлж байсан юм. 

Харин аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн: Улсын хэмжээнд 45-60 хоногийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бий. Хэдийгээр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг 3 хоногийн турш хязгаарласан ч хүнсний томоохон үйлдвэрүүд түгээлтээ хийдгээрээ хийнэ. Иймээс худалдаа эрхлэгчид, иргэд та бүхэн бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарахыг уриаллаа.

Холбоотой мэдээ