Сири, Хонконгийн асуудлаарх хориг арга хэмжээг өргөтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 11:52:01

МОСКВА. /TASS/. АНУ-ын Сангийн сайд Сирийн асуудлаар болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн асуудлаарх хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөжээ.


Сангийн яам хар жагсаалтад хоёр генерал, парламентын хоёр гишүүн багтсан Сирийн 6 иргэн багтсанаас гадна Газрын тос, эрдэс баялгийн яам, Үндэсний батлан хамгаалахын хүчин зэрэг 11 байгууллага, компани орсон байна.


"Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм хийгээд түүнийг дэмждэг хүмүүст эдийн засгийн шахалт үзүүлсээр байх болно. Энэхүү арга хэмжээ нь дайныг зогсооход гаргаж буй олон улсын хүчин чармайлтад хүч нэмж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 тогтоолын дагуу Сирийн мөргөлдөөнийг энхийн, улс төрийн замаар зохицуулах АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлнэ" хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ. 


 Хонконгийн хувьд БНХАУ-ын 4 иргэнийг хар жагсаалтад нэмжээ. 

Холбоотой мэдээ