“Brent” маркийн нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-11-09 13:40:52

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 2021 оны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 3.04 хувиар өсөж, нэг торх нь 40.65 ам.долларт хүрснийг арилжааны мэдээлэл харуулжээ.


WTI маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 3.31 хувиар өсөж, нэг торх нь 38.73 ам.доллар болсон байна. Нефтийн үнэ  ийнхүү өссөн нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.


АНУ-д 11 дүгээр сарын 3-нд бүх нийтийн сонгууль болсон билээ. Америкийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн урьдчилсан таамгаас үзвэл, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден тус улсын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялахад шаардлагатай сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авчээ. Байден сонгуульд ялснаа хэдийнэ зарласан бол Трамп санал тоолох ажлыг бүрэн гүйцэд гэж үзэх боломжгүй гэж мэдэгдэн ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Трамп мөн сонгуулийн үеэр Ардчилсан нам олон зөрчил гаргасан учир шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ. 


Холбоотой мэдээ