Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-25 14:19:45

ДАМАСК. /VOA/. Курдуудын тэргүүлсэн Сирийн ардчилсан хүчнийхэн Ракка хотын хойд хэсгийг  “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Бид АНУ тэргүүтэй эвслийн хүчний дэмжлэгтэйгээр Ракка хотын хойд хэсэгт цэргийн ажиллагаагаа эхлүүлээд байна гэж Курдын хүчний командлагч эмэгтэй Рожда Фелат мэдэгдлээ.

Бид гурван чиглэлээр давшиж байгаа бөгөөд танк болон бусад хүнд зэвсгийг байрлуулсан гэж тэрбээр дурджээ.

Харин АНУ тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч Стив Уоррэн мэдэгдэхдээ “Сирийн ардчилсан хүчнийхэн Ракка хотоос умард зүгт орших газар орныг чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн. Бид “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг Ракка хотоос шахан гаргахад ихээхэн анхаарч ирсэн бөгөөд цаашид Курдын хүчнийхний хотыг бүслэх хуурай цэргийн замын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ