Хөдөлмөрийн яармагаар 3000 ажлын байр нээлттэй зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой “Карьер экспо-2020” хөдөлмөрийн яармаг “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор энэ сарын 7-нд МХАҮТ-д болно.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад
байгууллагатай хамтран “Карьер экспо”
хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг.
Энэ удаа ГХЯ, ХНХЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр
эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь
монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ
үеэр 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй ажлын байр зарлах юм. Иймд ажил идэвхтэй хайгч иргэд үндэсний
хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой
гэдгийг албаныхан онцлов.
Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан хөдөлмөрийн үзэсгэлэн
яармагийн үеэр 3000 гаруй ажлын байр зарлаж 700 орчим иргэн идэвхтэй оролцож,
ажлын байраар хангагдсан тоон судалгаа гарчээ.