200 өрхөд газар олгохоор төлөвлөсөн боловч 50 орчим иргэн хүсэлт ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-03 22:37:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын хэмжээнд энэ онд 200 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор төлөвлөсөн боловч өнөөдрийн байдлаар 50 орчим иргэн хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авах хүсэлтэй иргэд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлтээ өгөх боломжтой гэдгийг тус газрын дарга Б.Ганзориг хэлж байлаа. Иргэдэд Мөрөн сумын зүүн урд чиглэлд буюу Элстийн ард ногоо тариалдаг байсан 10 га газрыг олгох гэнэ. Цаашид Мөрөн хотын хөгжил зүүн тийш тэлэх бөгөөд  иргэдэд олгож буй газруудад дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөсөн ажээ.

Холбоотой мэдээ