Төрийн албаны ерөнхий шалгалтад 703 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-04 08:26:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 703 иргэн бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн иргэдэд өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэл өгөх аж.

Шалгалт энэ сарын 6-7-ны өдрүүдэд аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхимд болно. Шалгалт өгөх иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ