Судалгаагаар аймгийн хамжээнд махны нөөц байхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-03 11:54:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас орон нутаг дахь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг бодитоор гаргадаг. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар гаргасан судалгааг мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, хуурай сүү, өндөг, ургамлын тос, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр, давс, савласан ус зэрэг 13 нэр төрлийн бүтээгдэхүүнээр 19 сумаар гаргасан байна.

Бүх сумын хүнсний нөөцийн дундаж өдрийг гаргасан ба аймгийн хэмжээнд махны нөөц байхгүй байна. Харин гурил 224.5 өдрийн, гурилан бүтээгдэхүүн 28.4, будаа 85.6, хуурай сүү 4.05, өндөг 0.805, ургамлын тос 25.1, төмс 26, хүнсний ногоо 13.7, элсэн чихэр 61.3, давс 19.6, савласан ус 44 өдрийн нөөцтэй байгаа ажээ.  

Холбоотой мэдээ