“Baby Shark” хамгийн олон удаа үзсэн бичлэг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-02 16:13:53

СӨҮЛ. /Yonhap/. Baby Shark” хүүхдийн дуу “YouTube” цахим хуудсан дахь хамгийн олон удаа үзсэн дүрс бичлэг боллоо гэж БНСУ-ын “SmartStudy” компани өнөөдөр мэдээлжээ.


Энэхүү дууны хандалт даваа гаргийн 13:20 минутын орчимд долоон сая гаруйд хүрснээр 2017 оны наймдугаар сараас хойш тогтоосон Луис Фонси, Дэдди Янки нарын “Despacito” дууны амжилтыг эвдсэн байна.


YouTube” цахим хуудсанд 2016 оны зургаадугаар сард байршуулсан “Baby Shark” дуу нь “SmartStudy” компанийн “PINKFONG” хүүхдийн дууны цувралын нэг бөгөөд чихэнд амархан хоногших үг аяараа олны анхаарлыг татжээ. Мөн энэхүү дуу нь дэлхийн хөгжмийн жагсаалтуудад байр эзэлж байжээ.


“Бид “PINKFONG”-ийн “Baby Shark”-ийг таатайгаар хүлээн авсан хүн бүхэнд талархал илэрхийлж байна. Цаашид бид олон төрлийн оюуны бүтээлийг хөгжүүлэн дэлхий дахины шүтэн бишрэгчдэдээ толилуулахын төлөө хичээн ажиллах болно” гэж “SmartStudy” компанийн тэргүүн Ким Мин Сёк хэлсэн байна. 

Холбоотой мэдээ