Булган аймгийн ИТХ-ын даргаар Д.Эрдэнэбатыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-30 12:50:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж байна. Аймгийн ИТХ-ын даргаар АН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбатыг сонголоо. Д.Эрдэнэбат нь 2012-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Энэ удаагийн ИТХ-д 33 төлөөлөгчийн 19 буюу 57,6 хувь нь АН, 13 буюу 39,4 хувь нь МАН-аас, нэг буюу 3 хувь нь бие даагчийн төлөөлөл сонгогдсон байна.  Нийт төлөөлөгчийн 18,2 хувь эмэгтэйчүүд бөгөөд 31-40 насны 12, 41-50 насны 10, 51-60 насны 11 хүн байна.

Эзэмшсэн мэргэжлийн хувьд санхүү, эдийн засгийн мэргэжилтэй найм, эрх зүй, улс төр, нийгэм судлал, төрийн удирдлага мэргэжилтэй зургаа, инженер мэргэжилтэй долоо, багш, нийгэм судлаач мэргэжилтэй найм, эмч мэргэжилтэй гурав, хөдөө аж ахуйн мэргэжилтэй нэг байна. Аймгийн ИТХ-ын даргад МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж, төлөөлөгчийн 33,3 хувийн санал авчээ. Анхдугаар хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ