БНХАУ үндэсний аюулгүй байдлын боловсролын талаар удирдамж гаргажээ

Дэлхийд | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2020-10-28 14:32:41

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Боловсролын яам үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаарх оюутан сурагчдын мэдлэгийг сайжруулахын тулд үндэсний аюулгүй байдлын боловсролын тухай удирдамж гаргажээ.


Уг удирдамж нь үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд учрах аюул занал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах арга замуудын талаар заах нэгж байгуулах шаардлагыг ерөнхий боловсролын сургууль, их сургуулиудад тавьсан байна.


Боловсролын яам үндэсний аюулгүй байдлын боловсролын лекц, хичээлийг танхимын сургалтад нэмэлтээр оруулахыг уг баримт бичигтээ онцлон тусгажээ. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоо бүхий боловсролын байгууллага, мэргэжлийн хүрээлэн, аж ахуй нэгжүүдийг оролцуулахыг уриалжээ.


“Оюутан сурагчдыг үндэсний аюулгүй байдлын асуудлуудад илүү их ач холбогдол өгдөг болгоход энэхүү шийдвэрийн зорилго оршино” гэж дээрх удирдамжид тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ