"Талибан" бүлэглэлийн толгойлогч амиа алдахаасаа өмнө Иранд байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-24 12:46:34

ВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын нисгэгчгүй онгоцноос хийсэн агаарын цохилтод өртөж амиа алдсан “Талибан” бүлэглэлийн толгойлогч Муллах Ахтар Мансур амиа алдахаасаа таван цагийн өмнө Иранаас Пакистан руу нэвтэрсэн байжээ.

“VOA” мэдээллийн агентлагийн сэтгүүлч түүний паспортны зургийг авч, хил нэвтрэх тамгыг харуулжээ. Афганистаны иргэн Мансур нь Тафтаны хилийн нэвтрүүлэх цэгээр дамжин Пакистан руу нэвтрэхдээ тус улсын паспорттай байсан байна. Уг паспорт дээрх нэр нь Вали Мухаммад гэж байсан боловч зураг нь Мансурынх байжээ.

Мөн тэрбээр дөрөвдүгээр сарын 24-нд дээрх цэгээр дамжин Иранд нэвтэрсэн байна.

Тафтан бол Иран руу нэвтэрдэг хөл хөдөлгөөн ихтэй газар юм.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ