Өвлийн бэлтгэл 92 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 12:50:28

Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен баасан гарагт цаг үеийн ажлуудын талаар олон түмэнд хандаж мэдээлэл өглөө. 

Засаг даргын ярьснаар, спортын бага наадам саяхан тус аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдлаа.  Гурилын хомсдол бий болж эхэлсэнтэй холбоотой ОХУ-аас гурил оруулж ирэх боломж олдсоны дагуу гурилын үнэ мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байна. Тендерт ялсан компаниуд үнийг тогтвортой барихаа амлалаа. Мал сүргийн тоо толгой хэт өссөн, зун зарим нутаг гандсан, өвөл зуд болох магадлал өндөр. Иймд ОХУ, БНХАУ-д мах гаргахаар боллоо. Энэ махыг «Ет-транзит», «Мах маркет», «Азых» компаниуд бэлтгэн боловсруулж гаргана. Хадлан, тэжээл, дулаан, цахилгаан зэрэг өвлийн бэлтгэл аймгийн дүнгээр 92 хувь хангагдлаа. Мал оторт гарч эхэллээ. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн тухай гомдол гарч байгаа. Гэвч үнийг нь бууруулах боломжгүй, харин ч нэмэгдэх хандлагатай гэж Засаг дарга мэдэгдлээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд