Коронавирусний эмчилгээнд нитазоксанид үр дүнтэй байгааг хэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-20 10:49:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Хялгасан хорхойн туулга эм нитазоксанид нь коронавирусээр халдварласан өвчтөнийг эмчлэхэд үр дүнтэй байна гэсэн дүгнэлтэд Бразилын эрдэмтэд хүрчээ. Энэ тухай Бразилын Шинжлэх ухаан, технологи, шинэчлэлийн сайд Маркус Понтис мэдэгдсэн байна.


“Бидэнд үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан вирусний ачааллыг бууруулдаг эм бий. Энэ эм нь коронавирусээр халдварлах эрсдэлийг бууруулахаас гадна өвчний ноцтой шинж тэмдэг илрэх, эмнэлэгт хүргэгдэх, нас баралт бүртгэгдэх магадлалыг бууруулж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Судлаачид 2 мянга орчим эмийг туршиж үзэхэд лабораторийн нөхцөлд нитазоксанид нь коронавирустэй тэмцэхэд хамгийн өндөр үр дүнтэй байгааг харуулжээ. Сайн дурын 1500 орчим хүн оролцсон эмнэлзүйн дараагийн туршилтад эрдэмтэд урьдчилсан дүгнэлтээ баталж чадсан байна.  

Холбоотой мэдээ