Гэмт хэргийн улмаас улс болон иргэдэд 1235.3 сая төгрөгийн хохирол учирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр энэ оны эхний 9 сард 349 гэмт хэрэг гарч, 245 хүн холбогдсон байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 100, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 182, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 21, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 23, бусад 23 гэмт хэрэг гарсан байна.
Гэмт
хэргийн улмаас 12 хүн нас барж, 117 хүн гэмтэж, бэртэн улс болон иргэдэд 1235.3
сая төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 6.9 хувийг
бүлэглэж, 22.3 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 69 хүнийг
албадан саатуулж, 288 хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн
оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 24.8 хувиар буюу 115
тохиолдлоор буурчээ. Үүний дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй
байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14 тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 70 тохиолдлоор
тус тус буурсан бол байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 17 тохиолдлоор
буюу 3.8 дахин өссөн байна.