Тусгай үүргийн онгоц 19 цагт Улаанбаатар газардах хуваарьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-10-17 14:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10 цаг 39 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд оройн 19 цагт газардах хуваарьтай байна.


Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 118, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, өндөр настан 1, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 17, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 115 иргэн эх орондоо ирэх юм байна.


Энэ иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ