Соробон сампинчид шилдгээ тодруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-05-23 12:53:03

Монголын хүүхэд залуучуудын соробан сампингийн холбоо /МХЗССХ/-ноос Соробаны баяр, Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгуулж, 1000 орчим хүүхэд оролцож байна.

Соробан сампин нь хүүхэд өсвөр үеийн оюуны чадамжийг дээшлүүлэх, тархины хоёр тал бөмбөлгийг тэгш хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх чадварыг нь нэмэгдүүлэх, ой тогтоолт сайжруулах зэрэг ач тустай билээ. Голомт банкнаас тус арга хэмжээг жил бүр ивээн тэтгэсээр ирсэн бөгөөд Соробан сампингийн үндэсний АШТ-ий 2-6 насны шилдгүүд энэ сарын 21-нд тодорсон бол 6-13-ны насны аваргууд ирэх зургадугаар сарын 04-ны өдөр тодорно. 

Дашрамд сонирхуулахад 2015 онд Энэтхэг улсад зохион байгуулсан Дэлхийн соробон сампин, цээж тооллын АШТ-д МХЗССХ-ны 6-13 насны 30 орчим суралцагчид оролцон дэлхийн 50 гаруй орны 11 мянга гаруй оролцогч хүүхэд залуустай өрсөлдөж нэг алтан цом, таван мөнгөн цом, багаараа хүрэл медаль хүртсэн өндөр амжилтыг үзүүлсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ