Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-14 12:43:02

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн а/729 дугаар согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах үйл ажиллагаанд хязгаарлалт хийх захирамж гарлаа.

Захирамжид аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2020 оны сонгууль энэ сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан 10-р сарын 14, 15-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглолоо.

Аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий 300 гаруй аж ахуйн нэгж байна. Үүнээс 160 гаруй нь аймгийн төвийн Эрдэнэбулган суманд байдаг байна.

Холбоотой мэдээ