Бенедикт Полакын нэрэмжит шагнал гардуулах ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-14 09:59:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНПУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Бенедикт Полакын нэрэмжит шагнал гардуулах ёслол энэ сарын 10-нд Краков хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Краков дах Өргөмжит консул Ц.Уртнасан нар оролцжээ.


Бенедикт Полак нь алдарт Марко Пологоос 50 шахам жилийн өмнө буюу 1245-1247 онд Монголын Их гүрний нийслэлд ирж, Их хаан Гүюгтэй уулзсан Ватиканы элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орж явсан Польшийн хувраг юм. Түүний нэрэмжит шагналыг анх 2015 онд Польшийн Ленчица хотоос санаачилан буй болгожээ. Шагналыг газар дэлхий, далайн гүн, сансрын уудмыг судалж, улс орнуудын соёлыг холбосон гадаадын болон Польшийн нэрт эрдэмтэн, аялагчид олгодог байна. Энэ онд Латвийн эрдэмтэн Эрикс Жекабсонс, Италийн эрдэмтэн Гаетано Платаня, Польшийн  эрдэмтэн Войчех Бэнбэн нар шагналыг хүртжээ.

Холбоотой мэдээ