Портленд хотод жагсагчид Линкольн, Рузвельтын хөшөөнүүдийг нураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-12 16:54:59

НЬЮ-ЙОРК /Fox News/. АНУ-ын Орегон муж улсын Портленд хотод ням гарагт жагсагчид тус улсын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн /1861-1865 онд удирдаж байсан/, 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт /1901-1909/ нарын хөшөөг буулгажээ.


“Fox News” телевизээр мэдээлснээр, хоёр хөшөөг хоёуланг нь орон нутгийн цагаар 21:00 цаг орчимд буулгасан байна. Жагсагчид хөшөөнүүдийг буулгаснаас гадна, хэд хэдэн байшингийн шилийг хагалж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн уриа бүхий зураг хуудаснуудыг Орегоны түүхийн нийгэмлэгийн барилгад байрлуулжээ.


АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны дараа тус улсад өнгөрсөн үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн хөшөө дурсгалуудыг эвдлэн сүйтгэж нураах ээлжит эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн байна.   


Холбоотой мэдээ