Төрийн алба хаагчдыг ажлын байранд нь чадавхжуулах сургалт үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-08 09:10:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Удирдлагын академи хамтран аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, харъяа агентлагийн хүний нөөцийн ажилтнууд, сумдын ЗДТГ-ын дарга нарыг ажлын байран дээр нь чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулсан эл ажлыг цаашид уламжлал болон явуулах гэнэ. Энэ удаагийн сургалтаар Удирдлагын академийн багш М.Мөнхбаяр, доктор Ж.Алтайбаатар нар “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох нь”, “Төрийн захиргааны байгууллагад сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байгаа өнөөгийн байдал”. Мөн “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй: сургалтын хөтөлбөрийн жишиг загвар”, Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх” зэрэг сэдвээр онол, дадлага ажил хосолсон сургалтыг явуулжээ. Ийнхүү Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын зүгээс төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулсан нь үр дүнгээ өгч, алба хаагчид ажлын байрандаа чадавхжиж буй нь өгөжтэй ажил болж байгаа аж.

Удирдлагын академи нь төрийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдыг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн сургалт хөгжлийн үйл ажиллагаагаар чадавхжуулдаг сургалтын төв байгууллага юм байна.

Холбоотой мэдээ