Меланья: Бидний бие сайн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-02 15:10:55

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний гэргий Меланья нарын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны дараа тэргүүн хатагтай “Twitter” хуудсандаа ийнхүү нийтлэв. 


“Ерөнхийлөгч Трамп бид хоёр шинжилгээний хариугаа эерэг гарсан даруйд Америкийн маш олон иргэний нэгэн адил гэртээ тусгаарлагдаад байна. Бидний биеийн байдал сайн байгаа бөгөөд миний бие урьдчилан товлосон ажлуудаа хойшлуулсан. Эрүүл мэндээ сахин хамгаалахыг та бүхнээс хүсье. Бид бүгд хамтдаа энэ бүхнийг даван туулна” хэмээн тэрбээр бичжээ. 

Холбоотой мэдээ