Цэнхэр алмаз 57.6 сая долларын үнэд хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-05-20 11:00:11

ЖЕНЕВ. /NHK/. Швейцарьт болсон дуудлага худалдааны үеэр цэнхэр алмаз 57.6 сая долларын үнэд хүрч, дээд амжилт тогтоосон байна.

Женев хотын “Christie's” дуудлага худалдааны ордонд 14.62 каратын жинтэй цэнхэр алмазыг худалдах дуудлага худалдаа болжээ. Энэ алмаз нь дуудлага худалдаанд оруулсан хамгийн том цэнхэр алмаз боллоо гэж “Christie's” мэдэгджээ.

“Oppenheimer Blue” гэдэг нэртэй уг алмазыг нэрээ нууцалсан нэгэн эрхэм асар их хэмжээний мөнгөөр худалдан авсны дараа танхимд цугласан хүмүүс алга ташин баяр хүргэсэн байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон дуудлага худалдааны үеэр “Цэнхэр сар” гэдэг нэрт алмазыг 48.6 сая доллароор худалдсан нь дээд үзүүлэлт болж байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ