Төрийн албаны шалгалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-20 10:55:32

Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймгийн нутгийн захиргааны байгууллагын туслах түшмэлийн болон дэс түшмэлийн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог  нөхөх иргэдийг сонгон шалгаруулах шалгалтыг зарлалаа.

Энэ удаа туслах түшмэлийн  орон тоонд Хатанбулаг  сумын ЗДТГ-ын газрын  даамал, байгаль хамгаалагч,мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн болон Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Улаанбадрах, дэлгэрэх, Өргөн, Замын-Үүд, Хөвсгөл, Сайншанд сумын ЗДТГ-т хэрэгцээтэй байгаа  29 ажлын байранд иргэдийг сонгон шалгаруулах аж.

Харин дэс түшмэлийн ажлын байранд тус аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн, ХХААГ-ын мэргэжилтэн зэрэг 10 ажлын байранд боловсон  хүчнийг сонгон шалгаруулна. Төрийн албаны шалгалтыг ирэх зургадугаар сарын 10-нд Сайншанд суманд зохион байгуулах бөгөөд шалгуулагч ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох, ур чадварын  түвшин тогтоох, мэдлэг хандлага, зан үйлийг тогтоох зэрэг гурван шалгалт өгнө.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ