Бүргэдийн баяр “Саят толгой”-д 21 дэх жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-25 15:26:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын бүргэдчдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүргэдийн баяр ирэх 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Бугат сумын "Саят толгой" хэмээх газарт болно.

Энэ жил 21 дэх удаагаа явуулах тус аялал жуулчлалын үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулна.

Бүргэдийн баяраар 60 гаруй бүргэдчин бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаараа өрсөлдөнө. Мөн казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/ тэмцээн болон урианхай сурын харваа болно.

Холбоотой мэдээ