Яндангийн шинэ технологи нэвтрүүлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-09-22 15:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын "Пийпл ин Нийд" ТББ "Экономи Энержи хийц" ХХК-тай хамтран Чех улсын технологиор Монголд яндангийн төхөөрөмж үйлдвэрлэж айл өрхүүдэд нийлүүлж байна. 

Энэ нь түлээ нүүрсний утааг шүүж үнэрийг арилгадаг, материал нь бат бөх чанарын, сайн гагнасан, Чех улсын бокра технологиор хийсэн яндан учир гэрт цэвэр, тохилог, дулаан орчныг бүрдүүлж буйг иргэд, үйлдвэрлэгчид хэлж байна. 

Улаанбаатар хотод агаарын бохирдол, дулааны алдагдлыг бууруулах зорилгоор уг технологийн яндангийн төхөөрөмжийг угаарын хий мэдрэгчийн хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 348 өрхөд хүлээлгэн өгчээ. Дээрх төслийг БНЧУ-ын ГХЯ санхүүжүүлж буй Чех улсын хөгжлийн албан ёсны тусламжийн нэг хэсэг гэдгийг тус улсын ЭСЯ-наас мэдээллээ.



Яндангийн төхөөрөмжийг "Экономи Энержи хийц" ХХК "Ган хийц" ХХК-тай хамтран Чех улсын ноу-хауг ашиглан орон нутагт үйлдвэрлэж байна. Төсөлд хамрагдаж яндан нийлүүлсэн айл өрхүүд түлээ, түлшний зардлаа 17-40 хувиар хэмнэх тооцоог төслийн түншлэгч байгууллагууд гаргажээ. 

Холбоотой мэдээ