Канад улсын Элчин сайд Булган аймагт ажиллалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-16 20:51:25

Булган /МОНЦАМЭ/ Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкоф Булган аймагт ажиллаж, аймгийн ИТХ-ын иргэний танхим болон иргэний нийгмийн байгууллагын хамтын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцох уулзалт ярилцлага хийлээ.

“Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хүрээнд Булган аймагт 2019-2020 онд хэрэгжүүлсэн мониторингийн ажлын үр дүнгийн талаар элчин сайдад товч танилцуулж, цаашид иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна. Элчин сайд иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар хоёр удаа зохион байгуулсан нийтийн сонсголын үр дүнгийн талаар санал солилцож, 2020-2021 онд хэрэгжүүлэх Канадын сангийн төслийн удирдамжийн талаар уулзалтад оролцогчдод танилцуулав.

Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч П.Оюунцэцэг, ИТХ-ын иргэний танхимын мэргэжилтэн Ч.Ариун, ЛЭОС-ийн Булган салбарын тэргүүн Д.Чимгээ, “Булган манлайлал” төрийн бус байгууллагын тэргүүн А.Ганболд нарын иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд оролцлоо. 

Холбоотой мэдээ