Самарт яваад төөрсөн иргэнийг хайж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-16 21:01:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэй самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон байна.

Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг 2 дахь өдрөө  зохион байгуулж байгаа боловч олдоогүй аж.  Иргэдийг самар, жимс түүхдээ ойд ганц нэгээрээ явахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.  

 

Холбоотой мэдээ