Хятад, Энэтхэг хилийн асуудлаарх хэлэлцээрийг дагаж мөрдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-11 09:19:05

БЭЭЖИН. /TASS/. Хоёр улс хил дээрх хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс зайлсхийх, хилийн асуудлаарх одоогийн хэлэлцээрээ дагаж мөрдөхөөр тохиролцсон хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманиям Жайшанкартай уулзалт хийсний дүнд мэдэгджээ.


“Одоогийн хэлэлцээр хийгээд хилийн асуудлаарх зүйл заалтуудыг дагаж мөрдөх, хил орчимд энх тайван байдал тогтоох, нөхцөл байдлыг хурцадмал болгох аливаа үйлдлээс зайлсхийх ёстой гэж хоёр улсын гадаад хэргийн сайд нар үзэж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлжээ.  

Холбоотой мэдээ