Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-10 16:09:59

Төв /МОНЦАМЭ/. Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гамшгаас хамгаалах албад, ЕБС, МСҮТ, СӨБ байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагуудаар хяналт шалгалтын ажлыг энэ сарын 10-30-ны өдөр зохион байгуулна.


Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах албаны гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалган туслах ажлын удирдамжийн дагуу дээрх байгууллагуудад хяналт шалгалтыг  зохион байгуулах бөгөөд энэ үеэр "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" танхимын сургалтыг давхар зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ