Ариутгал халдваргүйтгэлийн иж бүрэн майхантай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-08 10:08:13

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ариутгал халдваргүйтгэлийн иж бүрэн майхныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Химийн ажиллагааны салбарын алба хаагчид ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд тогтмол зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.


Холбоотой мэдээ