"Өвлийг өнтэй давъя" уулзалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-05 19:58:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт газар нутгийн 20 хувь нь ногоотой, 40 хувь гандуу, 40 хувь нь гантай, баруун болон хойд сумдын 600 гаруй малчин айл өрх өөр аймаг, сумын нутагт отроор намаржиж байна. Иймд аймгийн удирдлагууд, 15 сумын Засаг дарга, агентлагийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, өвөл, хаврыг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.
Энэ үеэр отрын бүсэд худаг ус гаргах, отроор өвөлжих айл өрхийн судалгааг нарийвчлан гаргах, малчид хоорондоо тохирч өвөлжих, сум дундын отрын бүс нутгийг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн аюулгүйн нөөц буюу өвс тэжээлийн нөөцийг сум тус бүрт бүрдүүлэхэд аймаг орон нутгаас тодорхой төсөв мөнгийг шийдвэрлэх зэрэг саналуудыг сумдаас ирүүлсэн. Уг уулзалтаас отрын бүс нутагт худаг ус гаргах ажлыг сумдаас газрын нэр тус бүрээр ирүүлэх, аймаг орон нутгаас отрын нөөц бүхий газар нутгийг газар дээр нь очиж үзэх, судлах, мал, мах борлуулах ажлыг шат дараатай зохион байгуулахыг сумдын дарга нарт үүрэг болголоо.
Аймгаас сумдын Засаг дарга нартай "Өвлийг өнтэй давах, отор нүүдлийг хамтран зохион байгуулах" гэрээг байгуулав.
Холбоотой мэдээ