Шагналын хишгээ хүртэх ёслол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 09:11:48

Монгол Улсын тэргүүний сум Цагааннуурчууд шагналын хишгээ сумаараа хүртэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум өнгөрсөн оныхоо ажил үйлсээрээ манлайлж, Монгол Улсын Засгийн газраас шалгаруулсан болзлыг хангасан амжилтаар “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан билээ. Энэхүү хүндтэй эрхэм цолыг дагалдан газар тариалангийн эх нутаг Цагааннуурчуудад 100 сая төгрөгийн мөнгөн урамшуулал ирсэн юм.

Энэхүү шагналаа сумаараа хуваан хүртэх ёслолын үйл ажиллагааг сумын удирдлагууд зохион байгуулсан юм. Тус үйл ажиллагааны хүрээнд сумынхаа боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, цагдаагийн байгууллагуудад хөрөнгө оруулалтаар олгож буй техник, тоног төхөөрөмж, машин, тоглоом, ном зэргийг гардуулан өглөө. Мөн сумынхаа 5000 гаруй иргэдээ ч мартаагүй гэдгээ сумын дарга онцоллоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ