Зургаан суманд сургуулийн шинэ барилга барьж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-21 14:42:58

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн зургаан суманд ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга барьж байна.

Цогт-Овоо сумын төвд 320 хүүхдийн суудалтай, урлаг, спортын заал, цайны газартай сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Туст эр констракшн” ХХК барьж байгаа юм. Аймгийн удирдлагууд энэхүү барилгын ажлын явцтай танилцлаа. Сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Барилга дээр 30 орчим инженер техникийн ажилтан, барилгачид ажиллаж байгаа аж. Тус барилгыг энэ онд багтааж ашиглалтад оруулах юм. Ташрамд тус аймаг боловсролыг дэмжих жилийн хүрээнд зургаан суманд 320, 960, 1200 хүүхдийн шинэ сургууль барьж буй юм.

Холбоотой мэдээ