Ахмадын амралтад 100 гаруй хүн амраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-14 12:48:42

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа ахмадын амралт энэ жил 100 гаруй ахмадыг хүлээн авч үйлчлээд байна гэж тус газрын дэд дарга Б.Ариунболд ярилаа.

“Covid-19” вирусийн улмаас зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдсан учир ахмадын амралт түр завсарлаад байсан юм. Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэн, ахмадуудад ая тухтай, ээлтэй орчин  нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн, хөгжлийг бүх талаар дэмжих зорилт тавин ажиллаж байна гэж хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

2015 онд Булган сумын Жаргалантын аманд амралтын шинэ барилга ашиглалтад оруулж, хоёр жилийн өмнө хүчин чадлыг нь нэмэгдүүлэн нэг ээлждээ 40 амрагч хүлээн авч үйлчлэх боломжтой болгожээ. Жилд дунджаар 500-600 ахмадыг хүлээн авч, эрүүл мэндийн үзлэг хийж, эмийн бус эмчилгээгээр эмчилж, эрүүл мэндийн сургалт явуулж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, тохилог орчинд амраадаг юм. 

 

Холбоотой мэдээ