БНАСАУ Кэсонд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-14 10:20:39

ПЁНЬЯН. /KCNA/. Коронавирусний халдварт өвчин дэгдэж болзошгүйн улмаас БНСУ-тай залгаа хилийн Кэсон хотод тогтоосон хөл хорионы дэглэмээ БНАСАУ-ын эрх баригчид цуцлах шийдвэр гаргажээ.


БНСУ-аас хууль бусаар хил давсан этгээдэд коронавирусний халдварт өвчний үеэр илэрдэгтэй ойролцоо шинж тэмдгүүд ажиглагдсан тухай БНАСАУ-ын эрх баригчид 7 дугаар сарын 26-нд мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Кэсон хотод 7 дугаар сарын 24-нөөс хөл хорионы чанга дэглэм тогтоож, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нөхцөл байдлыг хэлэлцэхээр 7 дугаар сарын 25-нд Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчоог шуурхай хуралдуулсан юм. Энэ үеэр тэрбээр коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.


БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Хилээ хаах, дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, нийтээр нь хөл хорио тогтоох зэрэг халдварт өвчнөөс хамгаалах шуурхай арга хэмжээнүүдийг тус улсад нэгдүгээр сарын эцсээр авчээ. 

Холбоотой мэдээ