Усархаг аадар бороо орохыг анхаарууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-11 16:03:32
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар усархаг бороо орно гэж тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
2020 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 12-нд говийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно гэлээ.
Өмнөговь аймгийн ихэнх нутгаар өнөө шөнө усархаг аадар, 15-нд нутгийн зарим газраар бороо орох тул малчид иргэдийн үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Мөн энэ үеэр салхины хурд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.
Холбоотой мэдээ