Зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж, орон нутагт 3 хүний амь нас хохирчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-10 10:08:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 8-9-нд зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлага мэдээлэл ирүүлснээс зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж, орон нутагт 3 хүн нас баржээ.


Тодруулбал, Хэнтий аймаг Норовлин сум 1-р баг “Хар чулуут” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 60 км/-т шороон замд 8 дугаар сарын 8-ны 23.33 цагийн орчим  “Toyota Hilux маркийн автомашины жолооч нь М нь явган зорчигч 57 настай, эрэгтэй Н-ыг мөргөж амь насын хохирчээ. Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 4-р баг “Улаан эрэг” гэх газар /сумын төвөөс хойш 10 км/-т шороон замд 8 дугаар 8-ны 17.15 цагийн орчим “Hyundai Porter маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч, 3 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироосон байна. Өмнө-Говь аймаг Цогтцэций сумын 1-р баг “Шороотын ус” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 10 км/-т шороон замд 8 дугаар сарын 8-ны 19.00 цагийн орчим “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч  53 настай, эрэгтэй Ө нас баржээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж явах, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ бүсэлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө автомашинаа тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ