Монгол, Перу улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг ойрын хугацаанд албажуулна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-08 10:19:40
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 6-нд Бүгд Найрамдах Перу Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гуидо Октавио Торо Корнехотой уулзсан байна.


Элчин сайд нар энгийн гадаад паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед албажуулах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, хоёр талын бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг дэмжих зорилгоор Худалдаа аж үйлдвэрийн тахимуудыг холбож өгөх зэрэг асуудалаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай хамтран ажиллахаар тохиролцжээ.

Холбоотой мэдээ