БНХАУ-ын хойд нутагт тарваган тахлын дэгдэлт бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-07 09:25:07

МОСКВА. /TASS/. Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу тойргийн Дархан-Муумянган хошуунд тарваган тахлын халдварт өвчний улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ. Баотоу  (Бугат) тойргийн эрүүл мэндийн хорооноос пүрэв гарагт мэдээлснээр, өвчтөнтэй ойр хавьталтай байсан 35 хүнийг эмч нар тусгаарласан байна.

Дархан-Муумянган хошууны нутаг дэвсгэрт тарваган тахал дэгдэх аюул учирч болзошгүй байгаатай холбогдуулан халдварын аюулын өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Өндөржүүлсэн бэлэн байдал оны эцэс хүртэл үйлчлэх аж. 


БНХАУ-ын хойд нутгийн тал газарт болон хөрш Монгол Улсад тарвагын тахлын тохиолдлууд үе үе илэрдэг байна. Нутгийн оршин суугчид халдварт өвчинг тээгч мэрэгч амьтдын махыг иддэг учир тарваган тахлаар өвчилдөг аж. 

Холбоотой мэдээ