Нийслэлд 8 зам хааж, дулаан, бохирын шугам засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-08-06 16:25:22

Улаабаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах, өргөтгөл шинэчлэлийн ажил хийнэ.


Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 8 дугаар сарын 11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг  бүрэн хаана.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг  7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 28 хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ.


Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 8 дугаар сарын 5-ны 23.00 цагаас 8 дугаар сарын 19-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулна.


Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг 8 дугаар сарын 7-ны 23.00 цагаас 8 дугаар сарын 9-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж дулаан бохир усны шугам татна.


Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 8 дугаар сарын 7-ны 23.00 цагаас 8 дугаар сарын 8-ны 06.00 цагийн хооронд хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татна.


Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж  6-р бичил хороолол явах зам “Эх нялхас”-ын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 8 дугаар сарын 8-ны 23.00 цагаас 8 дугаар сарын 9-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулна.


Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 8 дугаар сарын 8-ны 22.00 цагаас 8 дугаар сарын 9-ний 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татна.

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж  6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас 40 дүгээр сургууль хүртэл 8 дугаар сарын 9-ний 23.00 цагаас 8 дугаар сарын 23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулна.

Холбоотой мэдээ