Галын автомашиныг усаар хангах зориулалтай усны есөн цэг бий гэлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-06 15:44:25

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны есөн  цэгт үзлэг, шалгалтыг зохион байгууллаа. 

Тус сумын үйлчлэх хүрээнд ашиглагдаж байгаа есөн гидрант байгаа бөгөөд үүнээс хэвийн ашиглагдаж байгаа зургаа.  Харин засвартай байгаа гурван усны цэгийн судалгааг гаргаж, хэвийн үйл ажиллагааг хангуулснаар болзошгүй гал түймрийн үед усаар тасралтгүй хангах нөхцөл бүрддэг гэж албаныхан онцоллоо.

Ташрамд, Барилга байгууламж бүрт галын гидрант, галын шланг гэж олон янзаар нэрлэгддэг гал унтраах системийг төлөвлөдөг. Галын гидрант нь хамгаалалтын хайрцаг, хаалт, шланг, хошуу зэргээс тогтдог. Улс орны стандартаас хамаараад эдгээр галын шланг өөр өөр байдаг. Галын шлангны системийн хамгийн чухал хэсэг бол хаалт/хавхлаг/ юм. Уг хаалтад холбогдох шлангны холболтын стандарт нь улс орноос хамаараад өөр өөр төрөлтэй байдаг. Гэвч Монгол улсын хэмжээнд барилга байгууламжид төлөвлөж байгаа галын гидрантын системийн хаалт нь нэг тогтсон стандартгүй учраас гал түймэр гарах үед шлангний хошуу зөрөх зэрэг асуудал тулгардаг аж. 

 

Холбоотой мэдээ